СТРАТЕГИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төрийн албаны зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүн Д.Баатарсайхан 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн албан хаагчдад “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжид заасан хэм хэмжээ, Ёс зүйн дэд хорооны эрх үүрэг”, “Хүний нөөцийн бодлого-Төрийн жинхэнэ албан тушаалын сонгон шалгаруулалт” сэдвээр сургалт хийлээ.
Төрийн албан хаагчийн хүний нөөцийн бодлого болоод нийгмийн ёс суртахууны суурь төлөвшлийг бага боловсролоос нь эхлэн тавих асуудлаар эрдэмтэн, судлаач, албан хаагчдаас байр сууриа илэрхийлж, асуулт асууж, санал солилцсон.
Сургалтын төгсгөлд төрийн албаны үнэт зүйл, ёс зүйт төрийг төлөвшүүлэх чиглэлээр хамтарсан судалгаа, сургалт хийхэд дэмжин ажиллахаа тус хүрээлэнгийн захирал Ж.Мэндээ илэрхийлэв.