https

ЁС ЗҮЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ 12 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Үзсэн: 158
A- A A+

         Монгол Улсын Ёс зүйн хорооны ээлжит 12 дугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болов. Хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тогтолцооны нэгдсэн удирдлага, манлайллыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр “Хууль тогтоомжийн хэрэгжилт, сургалт үйл ажиллагаанд тусгах санал”-ыг хэлэлцэж, мөн “Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаа, практикт тулгарч буй асуудал”-ын талаар Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Доктор(Ph.D) А.Алтанзул мэдээлэл хүргэв.

Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс “Хууль тогтоомжийг практикт хэрэгжүүлэхэд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх авах арга хэмжээний тухай гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэж боловсронгуй болгохыг Ёс зүйн хорооны Ажлын албанд үүрэг болгов.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл