https

ЁС ЗҮЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ 13 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Үзсэн: 291
A- A A+

      Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар хуралдаанд “Төрийн өндөр, түүнтэй адилтгах албан тушаалтны ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх зарим асуудал”, “Ёс зүйн хорооны 2024 оны IV улиралд зохион байгуулах сургалтын төлөвлөгөө”-ний төслийг Ажлын албаны дарга Н.Ганбаатар танилцуулав.

     Ёс зүйн хорооны гишүүд ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, бодлого, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хууль хэрэглэх нэгдмэл ойлголтыг бий болгох, арга хэмжээг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Мөн төрийн байгууллага, томилох эрх бүхий албан тушаалтан, Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг тухайн газар, байгууллага дээр нь очиж хийх, чадавхжуулах сургалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар төлөвлөгөөний төсөлд тусган зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Ажлын албанд үүрэг болголоо.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл