Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар хуралдаанд Ажлын албаны дарга Н.Ганбаатар тус хорооны "2025-2028 оны Стратеги төлөвлөгөө"-ний төсөл, 2024 оны төсвийн гүйцэтгэл, байгууллагын бэлгэ тэмдэгийн загварыг танилцуулав.
с зүйн хороо, Гадаад харилцааны яамтай хамтран Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооны ажлын албаны нийт албан хаагчдад зориулан “Төрийн дипломат ёслол” сэдэвт сургалт зохион байгуулав. Сургалтыг Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын дэд захирал Г.Батбаяр удирдан явуулж, албан хаагчдад төрийн болон дипломат ёслолын арга хэмжээний талаар товч танилцуулан, дипломат арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчийн хувьд баримталбал зохих ёс зүй, хэм хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 12 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо ажиллаж, тус улсын Мерит тогтолцоог хамгаалах зөвлөлийн дарга Кэти Э.Харрис, дэд дарга Рэймонд Э.Лимон, Төрийн ёс зүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч хатагтай Шэлли К.Финлэйсон, Ерөнхий хуулийн зөвлөх Дэвид Ж.Апол нартай уулзаж, олон улсад хэрэгжиж буй сайн туршлага болон талуудын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Монгол Улсын төрийн албаны төв байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлийн албан бүрэлдэхүүн Канад Улсад ажиллаж байна.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Идэрчулуун тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, ёс зүйн асуудал хариуцсан газрын дарга, ноён Николас Бөргитэй албаны уулзалт хийлээ.
"Төрийн албан хаагчийн ёс зүй ба эрүүл мэнд" сэдэвт сургалтыг Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүн, Анагаах ухааны доктор, дэд профессор, хууль зүйн ухааны магистр М.Цэрэнбат удирдан явуулав. Сургалтаар төрийн албан хаагч нь ёс зүйтэй байхад сэтгэцийн эрүүл мэнд, стресс менежментээ зохицуулах нэн чухал талаар зөвлөлөө.
Монгол Улсын Ёс зүйн хорооны ээлжит 14 дүгээр хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэв.
Хан-Уул дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын 24 сургуулийн сурагчид иргэний андгай өргөх ёслолын үеэр Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүн, Анагаах ухааны доктор, дэд профессор, хууль зүйн ухааны магистр М.Цэрэнбат “Ёс суртахуун ба мэргэжил” сэдвээр сургалт зохион байгуулж 120 гаруй сурагчид хамрагдав.
Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс өнөөдөр Олон Улсын Хөгжлийн Эрх зүйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Чарльз Болланд-тай албаны уулзалт хийлээ.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.11.12/ хуралдлаа. Хуралдааныг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал удирдан явуулав.
Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс, гишүүн Д.Пүрэвдагва болон Ёс зүйн хорооны Ажлын албанаас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн В.Бат-эрдэнэ, С.Алтанцэцэг, Н.Онон, М.Уянга, Үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.Солонго, Үндэсний зөвлөлийн дэргэдэх дотоод аудитор Н.Болормаа нарыг хүлээн авч уулзлаа.
Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Таехюн Ли болон тус банкны Засаглал, төрийн байгууллагууд хариуцсан ахлах ажилтан Д.Бадамчимэг нартай албан уулзалт хийлээ.
Ёс зүйн хороо 2024 оны 11 дүгээр сарыг “Ёс-той Зүй-тэй” нөлөөллийн аян өрнүүлэхээр тогтсоныг Ажлын албаны дарга Н.Ганбаатар Төрийн албан хаагчдад зориулсан сургалт, мэдээлэл, арга зүйн 7:4:10 (вебинар) сургалтын үеэр төрийн байгууллага, албан хаагчдад танилцуулж нөлөөллийн аянд нэгдэхийг уриаллаа.
Ёс зүйн хорооноос 2024 оны 11 дүгээр сарыг “Ёс-той Зүй-тэй” ёс суртахуун, ёс зүйн нөлөөллийн сар болгон зарлаж байгаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн “7:4:10” арга зүйн цахим (вебинар) сургалтыг ёс зүйн агуулга, сэдвээр 11 дүгээр сарын турш явуулахаар төлөвлөсөн.
Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар хуралдаанд “Төрийн өндөр, түүнтэй адилтгах албан тушаалтны ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх зарим асуудал”, “Ёс зүйн хорооны 2024 оны IV улиралд зохион байгуулах сургалтын төлөвлөгөө”-ний төслийг Ажлын албаны дарга Н.Ганбаатар танилцуулав.