https

АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Үзсэн: 132
A- A A+

     Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг болон Монгол Улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр тогтоолоор байгуулж Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ажиллаж байна.

      Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал 2024 оны 12 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Увс аймагт албан томилолтоор ажиллалаа.

     Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ёс зүйн хорооны гишүүн М.Цэрэнбат, Ёс зүйн хорооны Ажлын албаны Референт Д.Мөнхбат, Ахлах мэргэжилтэн Д.Мөнхжин нар ажиллаж Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн томилох эрх бүхий албан тушаалтантай уулзалт хийж, аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаатай танилцаж, гишүүдэд арга зүйн зөвлөгөө өгч, төрийн албан хаагчдад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах чиглэлээр сургалт зохион байгуулав.

ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл