https

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АНУ-ЫН ВАШИНГТОН ХОТНОО АЖИЛЛАЛАА

Үзсэн: 110
A- A A+

     Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 12 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо ажиллаж, тус улсын Мерит тогтолцоог хамгаалах зөвлөлийн дарга Кэти Э.Харрис, дэд дарга Рэймонд Э.Лимон, Төрийн ёс зүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч хатагтай Шэлли К.Финлэйсон, Ерөнхий хуулийн зөвлөх Дэвид Ж.Апол нартай уулзаж, олон улсад хэрэгжиж буй сайн туршлага болон талуудын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

     Албаны төлөөлөгчид Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны ажилтнуудад төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг мөрдөх, хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулав. Энэхүү ажлын айлчлал нь хоёр улсын төрийн албаны ёс зүйн тогтолцооны туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал алхам боллоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл