“ЁС-ТОЙ ЗҮЙ-ТЭЙ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ АНХНЫ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Ёс зүйн хороо 2024 оны 11 дүгээр сарыг “Ёс-той Зүй-тэй” нөлөөллийн аян өрнүүлэхээр тогтсоныг Ажлын албаны дарга Н.Ганбаатар Төрийн албан хаагчдад зориулсан сургалт, мэдээлэл, арга зүйн 7:4:10 (вебинар) сургалтын үеэр төрийн байгууллага, албан хаагчдад танилцуулж нөлөөллийн аянд нэгдэхийг уриаллаа.
Аяны зорилго нь Төрийн албанд ёс зүйн тухай хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх, зөрчлийг мэдээлэх, нийгэм дэх эерэг, зөв хандлагыг дэмжих зорилготой. Аяны хүрээнд Төрийн албан хаагчдад зориулсан 11 дүгээр сарын 7:4:10 (вебинар) 4 удаагийн сургалтыг Ёс зүйн сэдвээр зохион байгуулна.
Энэ удаагийн сургалтыг Ёс зүйн хорооны гишүүн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн доктор, дэд профессор, хууль зүйн магистр М.Цэрэнбат “Төрийн албан хаагчийн ёс зүй ба эрүүл мэнд” сэдвээр удирдан явуулж нийтдээ 2500 гаруй төрийн албан хаагч, Ёс зүйн хорооны Ажлын албаны албан хаагчид хамрагдав.