https

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Үзсэн: 204
A- A A+

     Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс, гишүүн Д.Пүрэвдагва болон Ёс зүйн хорооны Ажлын албанаас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн В.Бат-Эрдэнэ, С.Алтанцэцэг, Н.Онон, М.Уянга, Үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.Солонго, Үндэсний зөвлөлийн дэргэдэх дотоод аудитор Н.Болормаа нарыг хүлээн авч уулзлаа.


     Уулзалтын эхэнд Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж,  ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого хөтөлбөр, тогтолцоо, Ёс зүйн хорооны чиг үүрэг, эрхлэх асуудлын талаар товч мэдээлэл өгч, төрийн байгууллага,  төрийн албан хаагчийн ёс зүйн манлайллаар дамжуулан нийгмийн ёс суртахууны төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх,  ёс зүйн алдаа, үйлдлийг хэвийн зүйл мэт ханддаг өнөөгийн нийтлэг ойлголтыг өөрчлөх, монгол хүний үнэт зүйл, хүүхэд, залуучуудын шударга, зөв, ёс зүйтэй байх үзэл, хандлагыг төлөвшүүлэх бодлогыг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.


     Үндэсний зөвлөлийн гишүүдээс ёс зүй, соён гэгээрүүлэх асуудлаар хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлж, үнэт зүйлд тулгуурласан ёс зүйн мэдлэг ойлголтыг нийгэмд өгөх, хариуцлагын ил тод байдлыг бүх түвшинд хангах, төрийн албан хаагчийн ёс зүйн талаар таниулах сургалтыг олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, гүйцэтгэх удирдлага, уран бүтээлчдийн түвшинд хүргэх, ингэснээс нэвтрүүлэг, хөтөлбөрийн бодлогод ёс зүйн агуулга зөвөөр тусгагдах чухал ач холбогдолтой болох,  ёс зүйн ямар агуулгыг хэр хугацаанд хүргэх талаар санал, байр сууриа илэрхийллээ.

     Уулзалтын үр дүнд ёс зүйт төр, нийгмийг бий болгоход олон нийтийн радио, телевизийн бодлогод мөрдөгдөж буй ёс зүйн талаарх мэдлэг ойлголтыг баяжуулахад анхаарал хандуулах, гүйцэтгэх удирдлагын түвшинд санал оруулах, тодорхой үр дүнд суурилсан дунд хугацааны хамтын ажиллагааг дараа дараагийн шатанд авч хэрэгжүүлэхээр тогтлоо.


ЁС ЗҮЙН ХОРОО 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл