КАНАД УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ КОМИССТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Монгол Улсын төрийн албаны төв байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлийн албан бүрэлдэхүүн Канад Улсад ажиллаж байна.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс тэргүүтэй төлөөлөгчид Канад Улсын Оттава хотод тус улсын Төрийн албаны комиссын Стратеги чиглэл, хамтын ажиллагааны газрын удирдлагуудтай албан ёсны уулзалт хийв.
Уулзалтаар төрийн албаны хүний нөөцийн бодлогод олон талт оролцоог идэвхжүүлэх, жендерийн тэгш оролцоо, хүний нөөцийн аудит болон Төрийн албаны зөвлөл, Канад Улсын Төрийн албаны комиссын хооронд байгуулах хамтын ажиллагааны Эрмэлзлийн бичгийн талаар санал солилцлоо. Талууд Эрмэлзлийн баримт бичгийн төслийг эцэслэн бэлтгэж, богино хугацаанд гарын үсэг зурж, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж тохиролцов.
Монгол Улс Канад Улстай 1973 онд дипломат харилцаа тогтоож, өнөөдөр иж бүрэн түншлэлийн харилцаатай урт удаан хугацааны найрсаг харилцааг хөгжүүлж буй хамтын ажиллагаатай орнууд билээ.