https

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ 2025 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Үзсэн: 209
A- A A+

     Монгол Улсын Ёс зүйн хорооны 2025 оны анхдугаар хуралдаан нэгдүгээр сарын 13-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

     “Ёс зүйн хорооны Ажлын албанаас боловсруулсан 2025-2028 оны Стратегийн төлөвлөгөө” болон “Ёс зүйн хорооны бэлгэ тэмдэг”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.

    Мөн Ёс зүйн хорооны гишүүн Ш.Батсүх хариуцан ажиллаж буй “Төрийн албан дахь ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөл, нөлөөлөх хүчин зүйл, төлөв байдлыг тодорхойлох чиглэлээр тогтмол хэрэгжүүлэх судалгааны үндэслэл, арга зүй хэрэглэгдэхүүн боловсруулах” судалгааны ажлыг гүйцэтгэж тайланг судлаач багш Ph.D Ж.Алтайбаатар, Б.Ганцоож нар, Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Ажлын алба, Увс, Өвөрхангай аймагт албан томилолтоор ажилласан тухай тайланг Ёс зүйн хорооны гишүүн М.Цэрэнбат, Д.Баатарсайхан нар танилцууллаа.

     Судалгааны тайлангийн гүйцэтгэлийн талаар судлаач багш Ж.Алтайбаатар, Б.Ганцоож нартай Ёс зүйн хорооны гишүүд асуулт асууж, санал бодлоо илэрхийлж харилцан санал солилцсоны эцэст судалгааны арга зүй, хэрэглэгдэхүүн боловсруулах ажлыг богино хугацаанд амжилттай сайн гүйцэтгэсэн гэж дүгнэж тэмдэглэлд тусгав. 

    Судалгааны 2 төрлийн асуулга, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийн үнэлгээний аргачлалыг Ёс зүйн хорооны дарга, гишүүдийн санал зөвлөмжийг тусган судлаач багш нартай хамтран боловсруулж, Ажлын алба 14 хоногийн дотор Ёс зүйн хорооны хуралдаанд танилцуулж, батлуулах үүрэг өгснөөр анхны хуралдаан өндөрлөв.

 

ЁС ЗҮЙН ХОРОО

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл