https

ЁС ЗҮЙН ХОРООНЫ 14 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

Үзсэн: 260
A- A A+

     Монгол Улсын Ёс зүйн хорооны ээлжит 14 дүгээр хуралдаан  2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэв.

Хуралдаанаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн багц цагийн сургалтын агуулга, сэдэв”-ийг хэлэлцэн баталлаа.

     Сургалтын агуулга, сэдвийг “Төрийн албаны тухай хууль (2017)”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль (2023)”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр /2024-2030/ (2024)”, “Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэм (2023)”, “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам (2024)”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Их хурлын Байнгын хорооны  2023 оны 11 сарын 04 дугаар 10 дугаар тогтоол”, Засгийн газрын 2019 оны 299 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт “Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтын хөтөлбөр” (2019) зэрэг бодлогын эрх зүйн болон  баримт бичигт тулгуурлан боловсруулсан.

     Мөн “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт” болон “Ёс зүйн хорооны 2024 оны үйл ажиллагааны тайлангийн бүтэц, агуулга”-ын талаар санал солилцож Ёс зүйн хорооны гишүүдийн саналыг тусган боловсронгуй болгох чиглэлийг Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс Ажлын албанд үүрэг болголоо.  

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл