ЁС ЗҮЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ 17 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар хуралдаанд Ажлын албаны дарга Н.Ганбаатар тус хорооны "2025-2028 оны Стратеги төлөвлөгөө"-ний төсөл, 2024 оны төсвийн гүйцэтгэл, байгууллагын бэлгэ тэмдэгийн загварыг танилцуулав.
Ажлын албанаас Төрийн захиргааны менежментийн доктор, дэд профессор Р.Бадралмаа зөвлөхтэй хамтран боловсруулсан стратегийн удирдлагын язгуур ойлголт, онол арга зүй, ажлын дэвтэр, стратегийн зураглалд суурилсан Байгууллагын стратеги төлөвлөгөөний анхны төсөлд Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн санал, зөвлөмж, чиглэл өгөв.