ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НОЁН ЧАРЛЬЗ БОЛЛАНД-ТАЙ УУЛЗЛАА
Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс өнөөдөр Олон Улсын Хөгжлийн Эрх зүйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Чарльз Болланд-тай албаны уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, шинээр бий болсон тогтолцоо болон Ёс зүйн хорооны үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Мөн Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас баримталж буй бодлого, хууль эрх зүйн талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, чадавх бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх механизмыг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг сайшаав.
Ноён Чарльз Болланд Ёс зүйн хорооны үйл ажиллагаатай танилцах боломж олгосонд талархаад, Ёс зүйн хорооны чиг үүрэг тус байгууллагын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, байгууллагын ил тод байдал, шударга байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаатай нийцэж байгааг онцлон дурдаад, цаашид боломжит чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.