Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Төрийн албан хаагчийн ёс зүйн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар илтгэл танилцууллаа.
Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс өнөөдөр Стандарт хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Төрийн албан хаагчийн ёс зүйн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар илтгэл танилцуулав.
Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, ёс зүйтэй албан хаагчийг төлөвшүүлэх зорилго бүхий удирдах ажилтны зөвлөгөөн Өмнөговь аймагт 2025 оны 01 дүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд ноён Хэльмут Кулитцтэй албаны уулзалт хийлээ.
Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн”-ий арга хэмжээн дээр “Төрийн албан хаагчийн ёс зүйн бодлого, хууль эрх зүйн орчин” сэдвээр илтгэл тавив.
Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр (2025.01.21) хуралдаж, Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны тайланг хэлэлцлээ.
Монгол Улсын Ёс зүйн хорооны 2025 оны анхдугаар хуралдаан нэгдүгээр сарын 13-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг болон Монгол Улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр тогтоолоор байгуулж Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ажиллаж байна.
Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар хуралдаанд Ажлын албаны дарга Н.Ганбаатар тус хорооны "2025-2028 оны Стратеги төлөвлөгөө"-ний төсөл, 2024 оны төсвийн гүйцэтгэл, байгууллагын бэлгэ тэмдэгийн загварыг танилцуулав.
с зүйн хороо, Гадаад харилцааны яамтай хамтран Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооны ажлын албаны нийт албан хаагчдад зориулан “Төрийн дипломат ёслол” сэдэвт сургалт зохион байгуулав. Сургалтыг Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын дэд захирал Г.Батбаяр удирдан явуулж, албан хаагчдад төрийн болон дипломат ёслолын арга хэмжээний талаар товч танилцуулан, дипломат арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчийн хувьд баримталбал зохих ёс зүй, хэм хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 12 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо ажиллаж, тус улсын Мерит тогтолцоог хамгаалах зөвлөлийн дарга Кэти Э.Харрис, дэд дарга Рэймонд Э.Лимон, Төрийн ёс зүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч хатагтай Шэлли К.Финлэйсон, Ерөнхий хуулийн зөвлөх Дэвид Ж.Апол нартай уулзаж, олон улсад хэрэгжиж буй сайн туршлага болон талуудын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Монгол Улсын төрийн албаны төв байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлийн албан бүрэлдэхүүн Канад Улсад ажиллаж байна.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Идэрчулуун тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, ёс зүйн асуудал хариуцсан газрын дарга, ноён Николас Бөргитэй албаны уулзалт хийлээ.
"Төрийн албан хаагчийн ёс зүй ба эрүүл мэнд" сэдэвт сургалтыг Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүн, Анагаах ухааны доктор, дэд профессор, хууль зүйн ухааны магистр М.Цэрэнбат удирдан явуулав. Сургалтаар төрийн албан хаагч нь ёс зүйтэй байхад сэтгэцийн эрүүл мэнд, стресс менежментээ зохицуулах нэн чухал талаар зөвлөлөө.
Монгол Улсын Ёс зүйн хорооны ээлжит 14 дүгээр хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэв.