https

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Үзсэн: 178
A- A A+

     Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн”-ий арга хэмжээнд “Төрийн албан хаагчийн ёс зүйн бодлого, хууль эрх зүйн орчин” сэдвээр илтгэл тавив. 

     Илтгэлийн хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагаа, төрийн албан хаагчид, ялангуяа томилох эрх бүхий албан тушаалтнуудад ёс зүйн талаар тавигдаж байгаа нийтлэг шаардлага, хэм хэмжээ, анхаарах асуудлаар мэдээлэл өгч, санал солилцов.   

    Энэ удаагийн зөвлөгөөнийг “Хамтдаа хөгжье” уриан дор зохион байгуулж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 220 удирдах албан тушаалтан оролцлоо.

ЁС ЗҮЙН ХОРОО

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл