https

ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үзсэн: 403
A- A A+

     Ёс зүйн хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.2-т заасан “…Ёс зүйн дэд хороо, томилох эрх бүхий албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйн удирдлагаар хангах;” бүрэн эрхийн хүрээнд Ёс зүйн хорооны гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар нар мэдээлэл өгч, “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын зохицуулалтын талаар тус хорооны Соён гэгээрүүлэх хэлтсийн Дэд хороо хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мөнхжин, “Ёс зүйн зөрчлийн бүртгэл, хяналтын дэд систем”-ийг ашиглах аргачлалын талаар Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн референт С.Батнасан нар 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр цахим сургалт зохион байгууллаа.

     Сургалтад нийтдээ 1800 хэрэглэгчийн эрхээр 5400 гаруй Төрийн албан хаагч буюу дэд хорооны гишүүд хамрагдсан байна. Энэ үеэр сургалтын бичлэгийг дэд хороодод нээлттэй байлгах, ойр ойрхон ийм төрлийн сургалт, арга зүйн зөвлөгөөг өгдөг байх, дэд хорооны гишүүдийн урамшууллын асуудлыг нэг мөр шийдвэрлэх зэрэг санал, түгээмэл асуулт асууж хариулт авлаа. Сургалтад оролцогчид үр өгөөжтэй, ач холбогдолтой болсон гэж дүгнэв.

АЖЛЫН АЛБА

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл