https

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үзсэн: 115
A- A A+

     Цаг уур, орчны шинжилгээний газар “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

     “Төрийн албан хаагчийн ёс зүй-Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд Ёс зүйн хорооны гишүүн Доктор М.Цэрэнбат сургалтыг удирдан явуулж “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж”, “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам” сэдвийн хүрээнд, Ёс зүйн хорооны ажлын албаны Гомдол, мэдээлэл хариуцсан референт Д.Мөнхбат, дэд хороо хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорзул нар албан хаагчдын сонирхсон асуултад хариулан мэдээлэл хүргэлээ. Сургалтад ЦУОШГ, УЦУОСМХ-ийн албан хаагчид, харьяа байгууллагуудын ёс зүйн дэд хорооны гишүүд зэрэг 70 гаруй албан хаагч хамрагдав.

     

ЁС ЗҮЙН ХОРОО

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл