ЁС ЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН АГУУЛГА, ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

“Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын агуулга”-ыг Ёс зүйн хорооны 2024 оны 15 дугаар тогтоолоор баталсантай холбогдуулан Ёс зүйн сургагч багш бэлтгэх сургалтын агуулга, хөтөлбөр, гарын авлагыг Ажлын алба Ёс зүйн чиглэлээр сургалт явуулдаг багш, судлаачдын тусламжтайгаар хамтран боловсруулж, танилцуулах туршилтын сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Монгол банкны сургалтын танхимд зохион байгуулав.
Уг сургалтыг Удирдлагын академи, Боловсролын хүрээлэн, Нью Женерэшн Лидершип Академи, Ёс зүйн академийн багш нар төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн талаарх үндсэн ойлголт, насанд хүрэгчдийн суралцахуйн онцлог, зарчим, ёс зүйн нөлөөлөл, зөвлөн туслах үйл ажиллагаа, ач холбогдол, үр нөлөө, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэлт, ёс зүйн зөрлийн эрсдэл зэрэг сэдвүүдийг хамарч, суралцагчдад ёс зүйн сургалтыг бие даан зохион байгуулах арга зүй олгох, мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн болно.
Сургалтын төгсгөлд үр дүнг хэлэлцэн, санал солилцож сургалтын агуулга, хөтөлбөр, гарын авлагыг төрийн албаны онцлог, хууль тогтоомж, бодлоготой уялдуулан сайжруулах, зарим багш нарын заах арга зүйд чиглэсэн санал зөвлөмж өгөв.
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА