СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОЖ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс өнөөдөр Стандарт хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд Төрийн албан хаагчийн ёс зүйн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар илтгэл танилцуулав.
Илтгэлийн хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн орчин тогтолцоо, Ёс зүйн хорооноос баримталж буй бодлого, үйл ажиллагаа, төрийн албан хаагчид, ялангуяа томилох эрх бүхий албан тушаалтнуудад ёс зүйн талаар тавигдаж байгаа нийтлэг шаардлага, ёс зүйн манлайллыг төлөвшүүлэх асуудлаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Энэ удаагийн зөвлөгөөнд стандарт, хэмжилзүйн газар болон орон нутаг, дүүргүүд дэх газар, хэлтэс, албадын дарга, ахлах мэргэжилтнүүд оролцов.
ЁС ЗҮЙН ХОРОО