https

ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГС СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

Үзсэн: 230
A- A A+

     Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгсөөр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн төрийн байгууллагуудад энэ сарын 10-ны өдрөөс Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал, хүний нөөцийн зохицуулалтын хэрэгжилттэй танилцан хяналт, шалгалт хийх, албан хаагчдад төрийн албаны шинэтгэлийн талаар мэдээлэл, сургалт зохион байгуулах, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслахаар ажиллаж байна. 


     Энэ үеэр  Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ёс зүйн сургалт хийж, ажлын хэсэг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон, Засаг даргын орлогч Ж.Сайнцог нартай уулзаж, Төрийн албаны зөвлөлийн болон Ёс зүйн хорооны бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч санал солилцов. Удирдамжийн дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд, аймгийн засаг даргын Тамгын газрын алба хаагчид, Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар сумдын Засаг дарга, засаг даргын Тамгын газрын дарга, сургууль цэцэрлэг, соёлын төвийн эрхлэгчдийн Төрийн байгууллагын баримт бичиг, стандарт үйл ажиллагаатай танилцаж, уулзалт зохион байгуулан, хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Мөн Сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, Засаг дарга, ИТХ-ын Нарийн бичгийн дарга нарыг чадавхижуулах, салбар зөвлөлийн ажлын үр дүнг дээшлүүлэх, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нарыг хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангах, ИТХ-ын Нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүдэд зориулсан чадавхижуулах сургалтын үеэр Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс төрийн албаны хууль тогтоомжтой холбоотой мэдээ мэдээлэл, бодлого шийдвэрийг танилцуулж байна.

ЁС ЗҮЙН ХОРОО

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл