ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ, ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, ёс зүйтэй албан хаагчийг төлөвшүүлэх зорилго бүхий удирдах ажилтны зөвлөгөөн Өмнөговь аймагт 2025 оны 01 дүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус зөвлөгөөнд МУ-ын Ёс зүйн хорооны гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, ахлах референт Р.Жавзандулам, Ёс зүйн хорооны ажлын албаны гомдол, мэдээлэл хариуцсан референт Д.Мөнхбат нар оролцож, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, төрийн албаны шинэтгэлийн талаар мэдээлэл, сургалтыг явууллаа.
Зөвлөгөөнд аймаг, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдлагууд, албан хаагч зэрэг нийт 700 гаруй төрийн албан хаагчид хамрагдаж байна.
ЁС ЗҮЙН ХОРОО