ЗАМЫН-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБА ХААГЧДАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ёс зүйн хорооноос Замын-үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны алба хаагч, Ёс зүйн дэд хорооны гишүүдэд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтыг “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдвээр Ёс зүйн хорооны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү удирдан явуулж, “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын талаар Ёс зүйн хорооны Соён гэгээрүүлэх хэлтсийн дэд хороо хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мөнхжин мэдээлэл хийж, зөвлөгөө өгөв.
Сургалтад 16 төрийн албан хаагч хамрагдсан байна.
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА