https

“ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үзсэн: 101
A- A A+

     Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Прокурорын байгууллагын ажилтны ёс зүй” сэдэвт сургалтад зохион байгуулав. 

     Уг сургалтад Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд Төрийн албаны ёс зүйн талаар баримталж буй төрийн бодлого, хуулийн зарчим, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад салбар бүрийн оролцоо чухал байгаа тухай, төрийн албан хаагчдад тавигддаг нийтлэг шаардлага, ёс зүйн манлайллыг төлөвшүүлэх зэрэг чиглэлээр өргөн хүрээний мэдээлэл өгөв.

     Сургалтад 44 прокурор, ажилтан танхимаар, 540 прокурор, ажилтан цахимаар хамрагдлаа.

ЁС ЗҮЙН ХОРОО

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл