ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД НОЁН ХЭЛЬМУТ КУЛИТЦТЭЙ УУЛЗЛАА

ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД НОЁН ХЭЛЬМУТ КУЛИТЦТЭЙ УУЛЗЛАА

Уншсан既読Read 508
ТүгээхShare共有する공유하기

     Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд ноён Хэльмут Кулитцтэй албаны уулзалт хийлээ.

     1990-ээд оны сүүлээр анх төрийн албанд Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал бий болж тэдгээр боловсон хүчнийг германд чадавхжуулах сургалтад хамруулж байсныг дурдаад хоёр улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт эрчимтэй хөгжиж эдүгээ иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүрээд буйг онцоллоо.

     Уулзалтаар хоёр улсын ёс зүйн асуудлыг зохицуулж буй хууль эрх зүйн орчин, тогтолцооны онцлог, төрийн албан хаагчдын ёс зүйн төлөвшил, сургалт, судалгаа, нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр харилцан мэдээлэл, санал солилцов.  Ёс зүйн хорооны гишүүн, доктор профессор Ш.Батсүх уулзалтад байлцлаа.    

ЁС ЗҮЙН ХОРОО