ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ЁС ЗҮЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНЫ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ЁС ЗҮЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНЫ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

ТүгээхShare共有する공유하기

     Ёс зүйн хороо нь Иргэд болон төрийн албан хаагчдын санаа бодлыг тандан судлах, төрийн албан дахь ёс зүйн төлөв байдлыг тодорхойлох тоон болон чанарын 2026 оны судалгааны ажлыг Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн эрдэмтэн, судлаачдын багтай хамтран хэрэгжүүлнэ. Судалгааны түүврийг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу салбар, байгууллагын ангилал, албан тушаалын төрөл зэрэг үзүүлэлтээр нарийвчлан тооцож, төрийн үйлчилгээг авч буй иргэд болон төрийн албан хаагчдыг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байна.

     Уг судалгааны үр дүнг 2025 онтой харьцуулан дүгнэснээр иргэдийн ёс суртахууны талаарх ойлголт, мэдлэг, төрийн үйлчилгээ авах явцад тулгарч буй хүндрэл, төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, мэдлэг болон ёс зүйн зөрчил гарахад нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлж цаашид авч хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлтийг хийх суурь  өгөгдөл, судалгаатай болно.

ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА