"БАЙГУУЛЛАГЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ" СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

"БАЙГУУЛЛАГЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ" СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

ТүгээхShare共有する공유하기

     Ёс зүйн хорооноос Удирдлагын академитай хамтран "Байгууллагын ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах" сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эхлэв. Эхний ээлжийн сургалтад 52 төрийн албан хаагч хамрагдаж байгаагийн 29 нь аймгийн нутгийн удирдлагын болон захиргааны байгууллагаас, 23 нь нийслэл дэх төрийн байгууллагын албан хаагчид байв.                                                        

   Сургалтыг нээж Ёс зүйн хорооны гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Батсүх, Удирдлагын академийн захирал, доктор, профессор Д.Байгал, Төрийн инновац хөгжлийн албаны захирал, доктор М.Баянмөнх нар оролцов.  

     Энэхүү сургалтын зорилго нь ёс зүйн дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг салбар, байгууллагын хэмжээнд зохион байгуулах, ёс зүйн гомдол, мэдээллийг хянан шалгах, дүгнэлт гаргах чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн. Сургалт 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 3 ээлжээр хичээллэх юм.

ЁС ЗҮЙН ХОРОО