ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

Ёс зүйн “Хүндэлье, энэрье” нөлөөллийн сарын аяны хүрээнд Ёс зүйн хороо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран салбарын 112 байгууллагын Ёс зүйн дэд хорооны 498 гишүүдийг чадавхжуулах сургалтыг танхим болон цахимаар 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай, гомдол мэдээллийг хүлээн авч хянан шийдвэрлэх, УИХ-ийн 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр /2024-2030/-ийн хэрэгжүүлэх арга зүйн талаар мэдээлэл, зөвлөмж өгч сургалтыг удирдан явуулав.

Оролцогчид асуулт асууж, хариулт авч сургалт амжилттай боллоо.