https

ЁС ЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭВ

Үзсэн: 89
A- A A+

     Монгол Улсын Ёс зүйн хорооноос “Хүндэлье, энэрье” ёс зүйн нөлөөллийн сарын аяны хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академитай хамтран Төрийн албан хаагчийн Ёс зүйн сургагч багш бэлтгэх хоёр дахь удаагийн анхан шатны сургалтыг зохион байгуулж, 25 сургагч багшид Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс, гишүүн Ч.Эрдэнэчимэг, Удирдлагын академийн захирал Д.Байгал болон бусад багш нар үнэмлэх гардуулж, амжилт хүсэв.

     Сургагч багшаар Архангай, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Сүхбаатар, Сэлэнгэ аймгаас оролцсон 17, нийслэл Улаанбаатар хотоос оролцсон 8 төрийн албан хаагч бэлтгэгдэв.

     Дараагийн ээлжийн 25 Ёс зүйн сургагч багш бэлтгэх сургалт энэ оны 12 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл