https

ЁС ЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ 2 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТ ЭХЛЭЛЭЭ

Үзсэн: 63
A- A A+

     Ёс зүйн хороо Удирдлагын академитай хамтран ёс зүйн нөлөөллийн "Хүндэлье, энэрье" сарын аяны хүрээнд Төрийн албан хаагчийн “Ёс зүйн сургагч багш” бэлтгэх 2 дахь удаагийн сургалтад 50 албан хаагчийг хамруулах бөгөөд эхний ангийн сургалтыг эхлүүллээ.

     Ёс зүйн сургагч багш бэлтгэх хөтөлбөрт нийт 277 төрийн албан хаагч материал ирүүлснээс эхний ээлжийн 25 оролцогчдын 17 орон нутгаас, 8 нийслэлийн боловсролын салбарын албан хаагчид сонгогдож, сургалт энэ сарын 17-20-ны өдрүүдэд Удирдлагын академийн байранд зохион байгуулагдаж байна.

     Дараагийн ээлжийн 25 албан хаагчийн “Ёс зүйн сургагч багш” бэлтгэх сургалт 12 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд мөн Удирдлагын академийн байранд болно.

 

ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл