https

“ЁС ЗҮЙ, ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БОГИНО ХУГАЦААНЫ ЗОРИЛТОТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

Үзсэн: 129
A- A A+

     Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Удирдлагын академи хамтран “Ёс зүй, хүний эрх” сэдэвт богино хугацааны зорилтот сургалт, хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс зохион байгуулж эхэллээ.

     Сургалт, хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны дарга нар, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байна.

     Сургалт, хэлэлцүүлгийг Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, доктор Ц.Амартөгс нээж үг хэлэв. Тэрбээр ёс зүй, хүний эрхийн боловсролыг төрийн албанд бэхжүүлэх нь төрийн байгууллагын шударга, хариуцлагатай, иргэнд үйлчилдэг соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

     Төрийн байгууллагын бодлого боловсруулах болон хяналт тавих чиг үүрэг бүхий албан тушаалтнуудад Ёс зүйн хорооны Ажлын албан дарга Н.Ганбаатар "Ёс зүйн эрсдэлийн үнэлгээний арга зүй, байгууллагын үнэлгээнд ёс зүйн хариуцлагын үзүүлэлт" сэдвээр, Удирдлагын академийн багш доктор, профессор Ж.Алтайбаатар, доктор, профессор Э.Ариунаа, ТАЗ-ийн Хүний нөөцийн удирдлга аудитын газрын дарга С.Нямбаяр, ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ нар сургалтыг удирдан явуулж, байгууллагад ёс зүй, хүний эрхийн зөрчил үүсэх шалтгаан, үр дагавар, хүний эрхэд суурилсан хүний нөөцийн удирдлага, эрсдэлийн үнэлгээний арга зүй, шинжилгээний асуудлын хүрээнд мэдлэг, ур чадвар олгох, бодит кейс дээр ажиллах зэрэг агуулгаар онцлог бөгөөд практик мэдлэгт суурилсан байдлаар зохион байгуулагдаж байна.

ЁС ЗҮЙН ХОРОО

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл