https

ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

Үзсэн: 132
A- A A+

“Ёс зүйг дахин төсөөлье” уриан дор дэлхий нийт ёс зүйн өдрийг тэмдэглэж байна. 

Дэлхий нийтээр 2014 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногт “GLOBAL ETHICS DAY” буюу “ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДӨР”-ийг ёс зүйн үнэт зүйлсийг түгээх, шударга, хариуцлагатай, хүнлэг нийгмийг дэмжих зорилгоор тэмдэглэдэг болжээ.  

Энэ жилийн ёс зүйн өдөр “Ethics re-envisioned” буюу “Ёс зүйг дахин төсөөлье” уриан дор зохион байгуулагдаж байна. 

Энэхүү уриа нь шударга, тайван, нээлттэй нийгмийг төлөвшүүлэхийн тулд ёс зүйн үнэт зүйлийг шинэ өнцгөөс дахин тодорхойлж, хүн төрөлхтөн эв найрамдал, хүндлэл, итгэлцэлд тулгуурлан хамтран амьдрахын чухлыг онцолжээ. 

Монгол Улсад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдаж Ёс зүйн хороо байгуулагдсанаар төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн зөрчлийг бууруулах бодлого, үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, олон нийтийг ёс зүйн мэдлэг мэдээллээр хангах чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлж байна.  

Ёс зүйн хорооноос Төрийн байгууллагууд энэ өдөр төрийн албан хаагчдын ёс зүйн мэдлэг, соёлыг дээшлүүлэх, хариуцлагыг бэхжүүлэх, байгууллагын ёс зүйн орчныг сайжруулах чиглэлээр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахыг уриалж байна.  

Ёс зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь зөвхөн нэг өдрийн арга хэмжээ бус, байгууллага бүрт ёс зүйн соёлыг төлөвшүүлж, хариуцлагатай, шударга нийгмийг цогцлоох урт хугацааны зорилт юм. 
 

Монгол Улсын Ёс зүйн хороо

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл