БАЙГУУЛЛАГА, САЛБАРЫН ЁС ЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТАД ХАМРАГДАХ ХҮСЭЛТ, ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

Сургалтын нэр: Төрийн албан хаагчийн ёс зүйн сургагч багш бэлтгэх сургалт
Сургалтын зорилго: Баталсан сургалтын агуулгаар байгууллага, салбарын түвшинд ёс зүйн сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг бие даан зохион байгуулах чадавхыг эзэмшсэн Ёс зүйн сургагч багш бэлтгэх.
Сургалтын хэлбэр: Танхимаар
Сургалтын үргэлжлэх хугацаа: 2025.11.17-19 /ажлын 3 өдөр/
Сургалт зохион байгуулагдах газар: Удирдлагын академи, хичээлийн 3 дугаар байр
Тавигдах шаардлага:
- Төрийн байгууллагад 3-аас дээш жил ажиллаж байгаа төрийн албан хаагч,
- Төрийн албаны томилгооны болон ёс зүй, сахилгын зөрчилгүй байх,
- Сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах туршлагатай, оролцоог хангах арга зүйн суурь мэдлэгтэй байх,
- Сургалт явуулах хүсэл эрмэлзэлтэй, тасралтгүй сурч хөгждөг байх,
- Жил бүр 3-аас доошгүй ёс зүйн сургалт явуулж, тайлагнах боломжтой байх,
Бүрдүүлэх бичиг баримт:
- Анкет /ТАХ-ийн анкет/
- Байгууллагаас албан хаагчийн суралцах хугацааны зардал /орон нутгийн албан хаагчийн албан томилолт, унаа/ болон цаашид бие даан сургалт зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх тухай албан бичиг /тодорхойлолт/
- Сургагч багш болох зорилгоо тодорхойлсон эсээ /250-300 үгтэй/
Дээрх бичиг баримтыг бүрэн бүрдүүлж бүртгэлийн тогтоосон хугацаанд цахимаар ирүүлнэ үү.
Бүртгэл: 2025.10.13-20-ны 17:30 цаг
Шалгаруулалт: 2025.10.20-29
Материал хүлээн авах хаяг: Ёс зүйн хорооны Ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн Сургалт, соён гэгээрүүлэх асуудал хариуцсан шинжээч Ж.Тунгалаг, Утас: 266021, Цахим шуудан: tungalag@ec.gov.mn