ЁС ЗҮЙН ХОРООНЫ 2025 ОНЫ VII ХУРАЛДААН БОЛЛОО

Ёс зүйн хорооны 2025 оны VII хуралдаан 09 дүгээр сарын 26-ны өдөр болж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд дараах тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталлаа.
- “Төрийн албан дахь ёс зүйн асуудлыг тандах судалгаа зохион байгуулах тухай”;
- “Ёс зүйн нөлөөллийн мэдүүлэг гаргах, шалган шийдвэрлэх талаар авах арга хэмжээний тухай”;
- “Ёс зүйн бүртгэлийн хуудас батлах тухай”;
- “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг тооцох үнэлгээний аргачлал батлах тухай” тогтоолын төслийг тус тус хэлэлцэж батлав.
Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн сургагч багш бэлтгэх сургалтын үр дүн, цаашид баримтлах бодлого, зарчмын талаар хэлэлцүүлж, гишүүдээс өгсөн санал, зөвлөмжийн хүрээнд сургагч багш бэлтгэх 2 дахь удаагийн сургалтын бэлтгэл ажлыг хангаж танилцуулах чиглэлийг Ажлын албанд өгснөөр хуралдаан өндөрлөв.
ЁС ЗҮЙН ХОРОО