“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ – ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” ЗӨВЛӨГӨӨН ХАНГАЙН БҮСЭД БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Бүсчилсэн хөгжил – Төрийн албаны манлайлал” Хангайн бүсийн зөвлөгөөн 2025 оны 5 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болж өндөрлөлөө. Тус бүсийн зөвлөгөөнд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын 17,000 гаруй төрийн албан хаагчийг төлөөлөн 520 төлөөлөгч оролцсон бөгөөд зөвлөгөөний хүрээнд төрийн албаны шинэтгэл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, ёс зүйн асуудлуудыг хөндсөн цуврал илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөсөн байна.
Энэхүү зөвлөгөөн нь 2025 оны 04, 05 дугаар сарыг дамнан зохион байгуулагдаж буй “Бүсчилсэн хөгжил – Төрийн албаны манлайлал” зөвлөгөөний нэг хэсэг бөгөөд нийт 21 аймгийг Хойд, Төв, Говь, Зүүн, Баруун, Хангай хэмээн 6 бүсэд хуваан 3,600 орчим төрийн албан хаагчийг хамруулаад байна.
ЁС ЗҮЙН ХОРОО