ГУРВАН ТАЛТ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Төрийн албан дахь жендэрийн тэгш байдал, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэх, ёс зүйн сургагч багш нарыг бэлтгэх, туршлага солилцох чиглэлээр таван жилийн хугацаатай "Канад-Монголын мерит" төслийг хэрэгжүүлэх гурван талт харилцан ойлголцлын санамж бичигт 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Канад Улсын "Каталисте Плас" байгууллагын олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Женнифер Адамс, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс нар гарын үсэг зурлаа.
Энэ оны хоёрдугаар улирлаас хэрэгжиж эхлэх тус төслийн хүрээнд иргэн төвтэй, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхийг зорьж байна.
ЁС ЗҮЙН ХОРОО