https

“АЖИЛ, АМЬДРАЛЫН ТЭНЦВЭР” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үзсэн: 434
A- A A+

     Ёс зүйн хороо 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, доктор Н.Алтанзултай хамтран “Ажил, амьдралын тэнцвэр” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Баясгалан, Технологи, инновацын шилжилт, эрчимт хөгжлийн судалгааны хэлтсийн дарга Б.Урьболд нарын 50 гаруй албан хаагч хамрагдаж, асуулт хариулт өрнүүлэн, дасгал хийх зэргээр идэвхтэй оролцов. 

     Сургалтын үеэр сэтгэл зүйн тэнцвэр, ажил амьдралын зохистой хуваарилалт, стрессийг удирдах зэрэг асуудлаар онол, практик хосолсон мэдлэг олгов. Тус сургалтад оролцогчид сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, ажил амьдралын тэнцвэрийг хадгалах, хамт олон, гэр бүлдээ эерэг, найрсаг уур амьсгалыг бүрдүүлэх, хувийн ур чадварыг хөгжүүлэх нь төрийн албан хаагчийн хувьд байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг онцлон цаг үеэ олсон сургалт байлаа гэж дүгнэлээ.

ЁС ЗҮЙН ХОРОО 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл