“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” СЭДВИЙН ДОР ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

Төвийн бүсийн зөвлөгөөнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 517 төрийн байгууллагад ажилладаг 17,191 төрийн албан хаагчдын төлөөлөл 450 төрийн албан хаагч оролцож байна. Зөвлөгөөний эхний өдөр Ёс зүйн хороо "Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэглээ" сэдэвт сургалт зохион байгууллаа.
Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэглээ сэдэвт хэлэлцүүлэгт Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс, Ёс зүйн хорооны гишүүн, доктор (Sc.D) Ш.Батсүх, Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар нар чиглүүлэгч, илтгэгчээр оролцлоо.
Тус сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн Ёс зүйн дэд хорооны дарга, гишүүд оролцож бодит жишээн дээр ажиллах хэлбэрээр суралцлаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаас хойш Ёс зүйн дэд хороо байгуулан, ёс зүйн зөрчлийг хүлээн авч ажилласан туршлагатай дэд хорооны гишүүд энэ удаагийн сургалтаар ёс зөрчлийг хэрхэн ялгах талаар мэдлэг мэдээллээ зузаатгаж авсандаа баяртай байгаагаа илэрхийллээ.
“Бүсчилсэн хөгжил- Төрийн албаны манлайлал” төвийн бүсийн зөвлөгөөн үргэлжилж байна.
ЁС ЗҮЙН ХОРОО