https

“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” ХОЙД БҮСИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

Үзсэн: 67
A- A A+

     “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” хойд бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн Эрдэнэт хотод өнөөдөр (2025.04.07) эхэлж, Орхон, Хөвсгөл, Булган аймгийн 400 гаруй төрийн албан хаагч оролцож байна. 

     Зөвлөгөөний эхний өдөр Төрийн албаны тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудын хэрэглээ сэдвээр сургалт хийж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Мөн “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих, төрийн албан дахь удирдах түвшний жендэр” сэдэвт сургалтыг эмэгтэй албан хаагчдын дунд зохион байгуулж, Орхон аймгийн ахлах ангийн сурагчидтай “Ирээдүйн төрийн албан хаагчийг хэрхэн бэлдэх вэ?” сэдвээр уулзалт хийлээ. Зөвлөгөөн үргэлжилж байна.

ЁС ЗҮЙН ХОРОО

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл