https

ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ БҮРЭЛДЭХҮҮН ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАВ

Үзсэн: 310
A- A A+

     Ёс зүйн хороо нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс “Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системд “Ёс зүйн зөрчлийн бүртгэл хяналт” дэд системийг нэвтрүүлсэн.

     Дэд систем нэвтэрсэнтэй холбогдуулан Төв аймгийн төвийн төрийн байгууллагад Ёс зүйн хорооны Ажлын албаны Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн Референт С.Батнасан, Ёс зүйн хорооны Ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дэд хороо хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мөнхжин, Б.Болорзул нар 33 дэд хорооны гишүүдэд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, "Ёс зүйн дэд хорооны ажиллах журам", "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, тэдгээрт хүлээлгэсэн хариуцлагын бүртгэл хөтлөх,  Мэдээллийн цахим санг удирдах, хөгжүүлэх, Ёс зүйн зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх журам", Ёс зүйн зөрчлийн бүртгэл, хяналтын систем ашиглахад арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулж зөвлөн тусалж ажиллав.

     Энэхүү дэд системийг нэвтрүүлснээр ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүн, гомдол мэдээлэл, зөрчил, түүний шийдвэрлэлтийг бүртгэх, олон нийтэд нээлттэй мэдээлэх, ёс зүйн сургалт, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх нөлөөллийг ажлыг төлөвлөх, тайлагнах, удирдлага, арга зүйгээр хангах, нэгдсэн статистик бүрдүүлэх ач холбогдолтой юм.

ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл