https

ТУРК УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА

Үзсэн: 138
A- A A+

     Монгол Улсын Ёс зүйн хорооны болон Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад албан томилолтоор ажиллаж, тус улсын Төрийн албан хаагчдын ёс зүйн зөвлөлийн дарга, хатагтай Зэррин Гүнгөртэй уулзав.

     2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр болсон уулзалтад Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр болон Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн төлөөлөгчид байлцаж, хоёр зөвлөлийн үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл, санал солилцсон.

     Талууд төрийн албан хаагчийн зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, сургалтын орчин нөхцлийг сайжруулах, боломжит чиглэлээр цаашид туршлага солилцох зэргээр хамтран ажиллах боломжтой гэж үзлээ.

     Турк Улсын төрийн албан хаагчдын ёс зүйн зөвлөл (Kamu Görevlileri Etik Kurulu) нь 2004 онд байгуулагдсан бөгөөд төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг тогтоох, хэрэгжилтийг хянах, зөрчил гарсан тохиолдолд зохих арга хэмжээ авах үүрэгтэй байгууллага юм. Тус зөвлөл хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа болон хуримтлуулсан туршлагаасаа хуваалцаж, харилцан нээлттэй мэдээлэл солилцсон нь Монгол Улсын хувьд хөгжингүй орны сайн туршлагаас суралцах, гадаад хамтын ажиллагаа хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болов.

 

     

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл