“HR-2024” ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчдын “HR-2024” чуулган 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа.
Чуулганд Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүн, доктор (Ph.D) М.Цэрэнбат “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай” сэдвээр илтгэл тавьж, чуулганд оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөв.
Чуулганд Нийслэлийн нутгийн захиргааны 70 гаруй байгууллагын 100 гаруй хүний нөөц, сургалт хариуцсан албан хаагчид оролцлоо.
Ажлын алба