ЁС ЗҮЙН ХОРООНЫ 05 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Монгол Улсын Ёс зүйн хорооны ээлжит 5 дугаар хуралдаан өнөөдөр (2024.05.27) болж, дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Ёс зүйн хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав. Төлөвлөгөөнд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх, бүртгэл, хяналт хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, Ёс зүйн хороо, Дэд хороодыг байгуулж, бие даасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг тусгасан байна.
Мөн хуралдаанаар Ёс зүйн хорооны өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, erp.emongolia.mn төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем ашиглалтын танилцуулга болон Ёс зүйн дэд хорооны хуралдааны дүгнэлт гаргах хуудасны загвартай танилцлаа.