"ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САНД ОРЛОО
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хууль эрх зүйн нэгдсэн мэдээллийн цахим санд https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140486321781 байршлаа.
Үндэсний хөтөлбөр нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, хариуцлагатай, чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн.
Үндэсний хөтөлбөр нь 4 зорилго, 12 зорилт, 55 үйл ажиллагаатай бөгөөд 2024-2030 онд хэрэгжих дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөр юм.
Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагаа, арга хэмжээг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7, 6.8, 6.9 дэх хэсэгт заасны дагуу үндсэн чиглэл, хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Ёс зүйн хороо, Засгийн газрын, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, бүх шатны томилох эрх бүхий албан тушаалтанд даалгасан болно.
ЁС ЗҮЙН ХОРОО