"Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн төслийг боловсрууллаа.
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, тэдгээрт хүлээлгэсэн хариуцлагын бүртгэлийг хөтлөх, мэдээллийн цахим санг удирдах, хөгжүүлэх, ёс зүйн зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх журмын төслийг Ёс зүйн хорооноос боловсрууллаа.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.7 дахь хэсэгт “Ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг батлах” гэж заасны дагуу Ёс зүйн хороо нь “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын төслийг боловсруулж, батлахаар заасан.