ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ЗАР
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/;
- Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17:30 хүртэл
- Хүлээн авах хаяг: erdenebileg@ec.gov.mn цахим шуудангаар
- Холбоо барих утас: 266021
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:
№ |
Байгууллага |
Дотоод нэгж |
Албан тушаал |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
||||
төрөл |
ангилал, зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
||||
1 |
Монгол Улсын Ёс зүйн хороо |
Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтэс |
Хэлтсийн дарга |
Удирдах |
Эрхэлсэн түшмэл АА-4 |
Магистр түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
- мэдээлэл, харилцаа холбооны технологиуд /06/; - электроник, автоматжуулалт /071401, 071404-071407/; - математик, статистик /054/; - менежмент ба удирдахуй /0413/; - эрх зүй /0421/; - нийгмийн болон зан үйлийн шинжлэх ухаан /0311, 031402, 031406, 0388/. |
Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх |
Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх. |
2 |
Монгол Улсын Ёс зүйн хороо |
Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтэс |
Референт (Мэдээллийн цахим системийн хөгжүүлэлт, өгөгдлийн сангийн менежмент хариуцсан) |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл АА-6 |
Бакалавр түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
|
Төрийн албаны дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх |
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх; Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх |
3 |
Монгол Улсын Ёс зүйн хороо |
Захиргаа, эрх зүйн хэлтэс |
Референт (Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга бөгөөд хууль эрх зүйн асуудал хариуцсан) |
Гүйцэтгэх |
Ахлах түшмэл АА-6 |
Бакалавр түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
|
Төрийн албаны дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх |
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх; Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх |
МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРОО