
Та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.
Ёс зүйн хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.1 дэх хэсэгт “төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг бууруулах чиглэлээр бодлого, үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн зорилго 4-ийн зорилт 4.1.-т “Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэн, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын бодит оролцоонд тулгуурлан үр дүнтэй хяналтыг бэхжүүлэх үйл ажиллагааг цогц байдлаар зохион байгуулна.” гэсэн зорилгыг хэрэгжүүлэхээр “Төрийн албан хаагчийн ёс зүй, үүрэг, хариуцлага” контент бүтээх ажлын даалгавар танилцуулж байна.
Контент нь Монгол Улсын төрийн албанд ёс зүйт манлайлал, байгууллагын соёл, үнэт зүйлсийг төлөвшүүлэх, Монгол төрийн уламжлалт үнэт зүйлсийг орчин үеийн цахим болон медиа контентын хэлбэрээр түгээнэ.
Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сэдэвчилсэн контент бэлтгэх, түгээх ажлын даалгаврыг ЭНД дарж харна уу.
Хүлээгдэж буй үр дүн: Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн талаарх олон нийтийн ойлголт, ашиг сонирхлын зөрчил, хариуцлагын талаарх мэдлэг, төрийн байгууллагын ёс зүйн соёл нэмэгдэж, сахилга хариуцлагын тухай нийгмийн хүлээлт тодорхой болно.
Хамтран ажиллах санал хүлээж авах хугацаа: 2026.04.15-ны 17:30 цаг хүртэл
Материал хүлээн авах хаяг: info@ec.gov.mn
Утас: +51-266021
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА