"7:4:10" "ЁС ЗҮЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙН АСУУДАЛ” СУРГАЛТ БОЛЛОО


Төрийн албаны зөвлөлийн ээлжит 7:4:10 вебинар сургалт, мэдээллийн цагаар Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар "Төрийн албан дахь ёс зүйн төлөв байдал, эрсдэлийн үнэлгээний арга зүй" сэдвээр төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, тухайн байгууллагын салбар нэгжээс гарч буй ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудалд дүн шинжилгээ хийх, нөхцөл шалтгааныг илрүүлэх, ёс зүйн тулгарч болзошгүй эрсдэлийг тооцох зэрэг асуудалтай холбоотой мэдээлэл өгч, сургалтанд оролцогчдын асуултад хариуллаа.
Та бүхэн сургалтыг бүрэн эхээр нь https://www.youtube.com/watch?v=PnVzIlo64zk холбоосоор орж үзнэ үү.
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА