https

ЁС ЗҮЙН ХОРОО ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үзсэн: 102
A- A A+

     “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2025.09.04-ний өдөр зохион байгуулж тус хорооны дарга, гишүүд, Ажлын албаны дарга, нэгжийн удирдлага холбогдох ажилтнууд оролцлоо.   

     Хэлэлцүүлэгт “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль, тогтоомжийн хэрэгжилт, бодлого, үйл ажиллагаа”, “Ёс зүйн хорооны цахим хуудасны үйл ажиллагааны танилцуулга”-ыг Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн”-ийн талаар Ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү нар мэдээлэл, танилцуулга хийв.  

     Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан Ёс зүйн хорооны дарга, гишүүдийн зүгээс асуулт асууж, хариулт авч үр дүнг сайжруулах, энэ онд хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааг эрчимжүүлэх, хууль тогтоомжид оруулах өөрчлөлтийн санал боловсруулж танилцуулах чиглэлээр Ажлын албанд үүрэг чиглэл өгөв.  

 

ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл