Төрийн албаны зөвлөлийн төлөөлөл бнсу-ын койка байгууллагын хэрэгжүүлэх “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх албан хаагчидтай уулзалт зохион байгуулав

2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс нар ЗГ-аас төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, албан хаагчдын иргэдэд үзүүлж буй үйлчилгээг чанаржуулах хүрээнд БНСУ-ын КОЙКА-тай хамтран хэрэгжүүлэхээр болсон “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагыг бэхжүүлэх нь” төслийн багийг хүлээн авч уулзан мэдээлэл солилцлоо. Уулзалтад уг төслийн удирдах түвшний төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх багийн ахлагч Пак Сонг-квон, Төслийн менежер Ким Хежин, Төслийн ажилтан Же Сүмин нарыг хүлээн нар оролцов.
Уг төслийг төрийн жинхэнэ албан хаагчдыг сургах, чадавхжуулахад чиглэгдэх бөгөөд
- Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх,
- Удирдах ажилтнуудын манлайлал, удирдах чадварыг нэмэгдүүлэх,
- Төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах,
- Гүйцэтгэлийн удирдлагын цахим системийг хөгжүүлэх, ашиглах гэсэн бүрэлдэхүүнтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Төрийн албаны зөвлөлийн зүгээс тэргүүн, эрхэлсэн түшмэлийн удирдах албан хаагчийн сонгон шалгаруулалт хэрхэн зохион байгуулж байгаа талаар, төрийн албан хаагчдыг ур чадварын хүрээнд суурилан хэрхэн сургаж хөгжүүлэхэд анхаарч буй талаар болон Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системийн талаар харилцан ярилцаж, мэдээлэл солилцлоо.