Төрийн албан хаагчдад “амжилтад хүрэх хүсэл” сэдэвт арга зүйн сургалт зохион байгууллаа
Төрийн албаны зөвлөлийн 7:4:10 арга зүйн сургалтын энэ удаагийн зочин багшаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академийн дэд захирал, Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүн Ш.Батсүх уригдан оролцлоо.
Сургалтаар хувь хүний үзэл хандлага, хүсэл сэтгэлийн хүчээр зорилгоо тодорхойлох, амжилтад хүрэх арга зам, шийдлийг олох онол, практик арга зүйн зөвлөмж, мэдээлэл өглөө.
Сургалтыг дүгнэж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр төрийн албан хаагчдад хандан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахихыг, төрийн байгууллага, түүний ёс зүйн зөвлөл соён гэгээрүүлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг зөвлөв.
Сургалтад Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны албан хаагчид, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагууд, Төрийн албаны зөвлөлийн яам, агентлаг, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, төсөвт байгууллагын удирдлага, албан хаагчид нийт 2500 гаруй хэрэглэгчийн эрхээр оролцлоо.
Хичээлийн видеог хүлээн авна уу.